| | USD/MNT 0₮

 Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ Н.Лхагвадорж дарга аа

Засгийн газрын “Шүүр” ажиллагааныхан Сэлэнгэ аймагт ажиллажээ. Энэ үеэрээ хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид шаардлага хүргүүлсэн байна.

Тодруулбал, тус аймгийн хоёр сумын Засаг дарга хуурамч диплом үйлдэж, албан тушаалд томилогдон ажиллаж байсан нь ил болжээ. Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг 1997 онд Их шавийн дээд сургуулийг Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн хэмээн хуурамч диплом үйлдсэн нь шалгалтын явцад илэрсэн аж. Мөн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар 2000 онд Их шавийн дээд сургуулийг Биеийн тамирын дасгалжуулагч, багшаар төгссөн хэмээн мөн л худал хэлж, хуурамч диплом үйлдэн Засаг даргаар томилогдсон байна.

Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид шаардлага хүргүүлж, тавдугаар сарын 1-нд дээрх хоёр Засаг даргыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэгдсэн. Гэвч хамгийн иих анхаарал татаж байгаа асуудал нь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Ардчилсан намаас сонгогдсон Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатарыг ажлаас нь чөлөөлж, МАН-аас сонгогдсон Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг одоог хүртэл чөлөөлөөгүй хэвээр байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас албан мэдэгдэл хүргүүлж, хуурамч диплом үйлдэн ард түмнийг хууран мэхэлж, төрийн эрх мэдэлд санаархаж, ёс зүй авирласан Мандал сумын Засаг даргыг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа. Д.Амарбаясгалан сайд аа, үүрэг даалгавар биелүүлэхгүй, эрх мэдлээ ашиглаж, хуурамч дипломтой Засаг даргыг хамгаалж байгаа Н.Лхагвадорж даргад хариуцлага тооцох уу.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.