| | USD/MNT 0₮

Ц.ДАВААСҮРЭН: Дэд бүтэцгүй 200-аад сумыг зураг төсвийн хийгээд, ирэх жилээс инженерийн дэд бүтэцтэй болох ажлыг хийнэ

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2024.05.08/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн Ц.Даваасүрэн дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр, “Энэ жил бид 100 тэрбум төгрөгөөр хөдөө байгаа төрийн алба хаагчдадаа найман айлын орон сууцуудыг инженерийн дэд бүтэц бүхий 100- аад суманд барьж хэрэгжүүлж өгнө. Хамгийн хямдаар яаж барьж болох вэ тэр л бололцоог ашиглаад барьж өгнө. Эхлээд төрийн алба хаагчдаасаа энэ жил эхэлнэ. Зуун сум дэд бүтэцтэй байгаа учир барьж өгч байгаа. Цаана нь 200 аад сум дэд бүтэцгүй байна гэсэн үг. Тэнд зураг төсвийн хийгээд ирэх жилээс инженерийн дэд бүтэцтэй болох ажлыг хийнэ” гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.