| | USD/MNT 0₮

Олонд танигдсаны дараа улс төрд ордог нь олны жишиг гэдгийг комедиан Н.Амаржин-аас харж болно

УИХ-ын ээлжит сонгууль болоход 51 хоног үлдээд байна. Тэгвэл Комедиан Н.Амаржин СХД-ийн 11 дүгээр тойрогт АН-ыг төлөөлж нэр дэвших магадлалтай талаар бид өмнө мэдээлсэн. Үзэх: https://asu.mn/content/22283

Олонд танигдсаны дараа улс төрд ордог нь олны жишиг гэдгийг Н.Амаржинаас харж болно. 2003 онд түүний гэр бүл АНУ-г зорьж, тэнд хүүхэд насаа өнгөрөөжээ. 2012 онд Колорадогын Их сургуулийг улс төр шинжлэх ухаан, эдийн засгийн хос дипломтойгоор төгсөөд эх орондоо эргэн ирсэн. Гэвч шууд улс төр рүү оролгүй комедиан хийн олны тэр дундаа залуусын танил болохыг зорьсон юм. Энэ ч утгаар Америкт сурсан гэдгээ нийгмийн сүлжээ болон комеди хийж байхдаа байнга  зарладаг байжээ. Хоёр хүүхдийн эцэг тэрбээр 2019 онд Г.Танан гэх бүсгүйтэй нижгэр хурим хийж нэртэй цуутай бүхнийг урьсан ч хэдхэн сарын дараа салсан. Учир нь төлөвшиж амжаагүй Н.Амаржин гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн гэргийдээ баригдсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Мөн түүнийг АН-ын дарга Лу.Гантөмөрийн зөвлөх болсноор нь олон нийт шүүмжлэн хүлээн авч байгаа. Учир нь Лу.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа охин Г.Хуландаа санхүүжилт олгох тушаалыг өөрөө гаргаж байсан юм.

 

Сэтгүүлч: А.Булганчимэг 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.