| | USD/MNT 0₮

ЖҮЖИГЧИН Н.ОРГИЛ БОЛОВСРОЛЫН САНГИЙН ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАЖ ТӨГССӨН Ч ТӨЛӨӨГҮЙ БАЙНА

Боловсролын зээлийн сан буюу улсаас зээл авч гадаад улс орнуудад сураад, зээлээ төлөлгүй тэр чигтээ таг болсон хүмүүсийн нэрсийг ikon.mn сайт ил болгосон билээ. Энэ нэрс дотор албан тушаалтнууд, олны танил эрхмүүд тэр байтугай Монголын толгой баян, тэрбумтнуудын хүүхдийн нэрс ч харагдана.

Тухайлбал, Н.Оргил гэж европ царайтай жүжигчнийг монголчууд андахгүй сайн мэднэ. Нэг хэсэг Монгол Улсын соёлын салбарын үйл ажиллагааг хариуцаж байв. Тэрбээр ССАЖЯ-ны Соёлын бодлогын газраар 2012-2014 онд ажилласан.

Ээж нь АН-ын эмэгтэй лидерүүдийн нэг, УИХ-ын гишүүн асан Р.Нарангэрэл. Тэрбээр улс төрөөс гарч, олон улсын байгууллагад ажиллах болсон гэдэг. Ээжээрээ овоглосон хүү Н.Оргил нь ч шаггүй нэртэй жүжигчин, загвар өмсөгч, продюсер нэгэн. Тэр тусмаа хэл ус сайтай болохоороо гадаадынхантай хамтарсан кинонд гол дүрд хэд хэд тоглосон.

Бүр Монголын их хааны дүрийг ч бүтээж явсан. “Их хаан” маань 1998 онд ээжийгээ УИХ-ын гишүүн байхад сургалтын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу өдгөөгийн ханшаар 85 сая төгрөгийн зээл авч АНУ-ын Драмын Урлагийн академид Магистраар суралцжээ.

Төгсөөд гадаад дотоодын кино жүжигт цөөнгүй тоглосон. Гэвч тэр төрөөс авсан 85 сая төгрөгөө "Их хааны дүрод тоглох жүжигчинд өгсөн хишиг" гэж ойлгосон бололтой, өнөөг хүртэл төлөөгүй байна. 

Монголын их хааны дүрийг ч бүтээж явсан. “Их хаан” маань 1998 онд ээжийгээ УИХ-ын гишүүн байхад сургалтын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу өдгөөгийн ханшаар 85 сая төгрөгийн зээл авч АНУ-ын Драмын Урлагийн академид Магистраар суралцжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.