| | USD/MNT 0₮

Франц иргэнд үйлчилсэн 16 ажилтныг ХӨСҮТ-д шинжилгээнд хамрууллаа

-ФРАНЦ УЛСЫН ИРГЭНИЙ ҮЙЛЧЛҮҮЛСЭН АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЛГҮҮЛЛЭЭ-

Шинэ коронавирусын халдвар илэрсэн Франц Улсын иргэний гуравдугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийг хүртэл үйлчлүүлсэн Таван Богд фүүдс ХХК-ийн KFC сүлжээ хоолны газрын “Бизнес плаза” салбар, ТИ ОУ ЭМ ХХК-ийн “Веренда” ресторан, Перу Гурмет ХХК-ийн “Назка” ресторан, Ариг Интернэйшнл ХХК-ийн “Ариг-2” ресторанд гуравдугаар сарын 10-ны өдөр эрүүл ахуйн тандалт, хяналт хийж, ЗӨСҮТ-ээр эцсийн халдваргүйжүүлэлт хийлгүүлж, улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, тус гадаад иргэнд үйлчилсэн 16 ажилтныг ХӨСҮТ-д шинжилгээнд хамрууллаа.

Энэ хугацаанд бусад ажилчид гэртээ өөрийн биед ажиглалт хийж, халуунаа тогтмол хянаж, өвчний шинж тэмдэг илэрвэл харьяалах эрүүл мэндийн байгууллагад утсаар мэдээлэхийг зөвлөв. Цаашид үйлчилгээний газрууд өдөр тутамд ажилчдын биеийн халууныг хэмжиж тэмдэглэн, амны хаалтыг тогтмол зүүж, нэг удаагийн бээлий өмсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг онцгой анхааруулж байна.

Үйлчилгээний газруудад өвчний сэжигтэй хүнд үйлчилсэн тохиолдолд ойрын харьцагчийг тогтооход камерын бичлэг ач холбогдолтой байгаа тул камерын бичлэгийн хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй.

ФРАНЦ УЛСЫН ИРГЭНИЙ ҮЙЛЧЛҮҮЛСЭН АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЛГҮҮЛЛЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.