| | USD/MNT 0₮

ХОЙД ЭЦЭГТЭЭ ХҮЧИНДҮҮЛДЭГ БАЙСАН ХОЁР ОХИНЫГ ХАМГААЛАЛТАНД АВЧЭЭ

Хэнтий аймагт хойд эцэгтээ хүчирхийлүүлдэг байсан хоёр охины тухай мэдээлэл өнөө өглөө олон нийтийн сүлжээнд гарсан билээ. Охидыг хоёр жилийн хугацаанд хүчирхийлж байсан гэдгийг хамаатных нь эгч нь мэдэж цагдаагийн байгууллагад хандсан байна. 

Тодруулбал, тус аймгийн нэгэн суманд амьдардаг 15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган сүрдүүлж, дарамталж хүчирхийлдэг байжээ. 

Тэгвэл тэр хоёр охиныг Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа салбарын Нэг цэгийн үйлчилгээний төв дээр авчраад хамгаалалтад авчихсан сэтгэлзүйн зөвлөгөө өгч байгаа юм байна. 

Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Одоогоор энэ хэрэгт хойд эцэг болон түүний төрсөн дүүг нь сэжигтнээр тооцон шалгаж байгаа гэнэ. 

Хэнтий аймгийн Норовлин суманд хойд эцэгтээ хүчирхийлүүлдэг байсан хоёр охины тухай мэдээлэл өнөө өглөө гарсан билээ. Охидыг хоёр жилийн хугацаанд хүчирхийлж байсан гэдгийг хамаатных нь эгч нь мэдэж цагдаагийн байгууллагад хандсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.