| | USD/MNT 0₮
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж байна.
Тэрбээр "Бүсчилсэн хөгжлийн үр дүнд орон нутаг санхүү, эдийн засгийн эрх мэдэлтэй болж, өөрсдийн давуу ба сул талууд, хэрэгцээ шаардлага, нөөц боломжуудаа тодорхойлон, нутгийнхаа онцлогт тохирсон хөгжлийн гарцаа нээх боломжтой" гэв.
Цэнхэрмандалчууд аравтын системээр хоршиж ажиллан 360 га талбайд ногоон тэжээл тарьж, малаа тэжээн зудыг эрсдэлгүй давжээ. Уулзалтын үеэр сайд Х.Болорчулуун ногоон тэжээл тариалдаг талбайн хөрсийг хамгаалах тоног төхөөрөмж түүнчлэн трактор суманд хуваарилж, шийдвэрлэхээ илэрхийлсэн байна.
Цэнхэрмандал сумын иргэд хоршиж ажиллах туршлагатай учир “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрлэлээ өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулан жишиг хоршоотой сум болох бүрэн боломжтой аж.
Тус сум нь ойт хээрийн бүс учир зөгийн аж ахуй, өвлийн хүлэмжийн хүнсний нарийн ногоо тарих, мах боловсруулах үйлдвэрлэл эрхлэхэд тохиромжтой гэсэн судалгаа бий.
Эх сурвалж: ХХААХҮЯ