| | USD/MNT 0₮

НҮҮРС, НОГООН АВТОБУСНЫ АСУУДАЛД Д.АМАРБАЯСГАЛАН ХОЛБООТОЙ ГЭВ

ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЯРИАГ ТОЙМЛОН ХҮРГЭЕ.

Ард түмний мэддэг юмнаас бүр аймар юм цаана нь болжээ. Тендерээс хамаагүй өмнө, УИХ дээр төсвийг нь батлаад дөнгөж 6-хан хонож байхад Тэнүүн-Огоо компани Солонгосын компаниас автуус авна гэсэн гэрээгээ хийцэн байвал яахуу? Төсвийг 2022 оны 11.11-нд баталж гэрээг 11.17-ны өдөр.

Дараа нь хоёр дахь гэрээгээ 2022 оны 12 сарын 14-нд хийсэн. Харин түүний дараа 12.20-нд  Хотын даргаар автобус авах захирамж гаргуулжээ. Энэ бүхнийг Д.Сумъяабазар гэрчээр дуудагдан ярилцлагад орж байхдаа мэдсэн гэдгээ өөрийн биеэр ярьсан тул цаашид нууцлах, булзах аргагүй нэг үнэн бидэнд олдож байгаа юм. Мартуузай!

Хотын дарга бол энэ захирамжийг гаргаа л цаашаа оролцох хуулийн эрхгүй болдог юм байна. Ингээд Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар бүх юмыг хариуцаад явсан. Угаасаа энэ үйл явдлын өмнө шинээр тавигдаж очсон хүн юм байна. Тавьсан хүн нь Ж.Сүхбаатар. (Хэрэг илрэнгүүт Жавхлантбаатар өөрийгөө хутгалаад балайраад байсныг санаж байгаа биз дээ) Бас Нийслэлийн худалдан авах ажлын хэсэгт байсан Бат-Оргил нь Тэнүүн-Огоод ажиллаж байсан ч гэх шиг хаха. Арай л мафлаг уу?

За тэгээд хулхи сонгон шалгаруулалт нь явагдсан. Ямар ч тохиолдолд Тэнүүн-Огоо ялах варианттай. “Ялаад” автобуснуудаа эхнээс нь авчирсан. (Тэнүүн-Огоо өөрснөө автобусыг унаж ирсэн жолооч нарын цалин дээр новшроод нэг нь уурандаа хуучин гэдгийг нь илчилсэн гэдэг яриа байдаг).

За энэ бүхэн яаж эхлээд, яаж өрнөв өө? Ийм том дүнтэй луйврын ард байсан хүч чадалтай хүн нь хэн бэ гээд хайнгуут Д.АМАРБАЯСГАЛАН руу аяндаа хөтлөгджээ. За энийг товчхон сийрүүлье:

1.      Анх 2021 оны 5 сард Засгийн газраас Нийслэлийн төсвийг 420 тэрбумаас буулгахгүй гэсэн тогтоол гарч Оюук Сумьяа хоёр тэврэлдээд байсан даа. Тэр төсвийг нь 2022 оны 9 сард ЭЗХ сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ дарга Д.Амарбаясгалан нар  болиулцан юм байна. 420-оор хийгдэж байсан бүх ажлууд зогсцон.

2.      Тэгэнгүүтээ оронд нь 340 тэрбум төгрөгийг 2022 оны 11-р сард “Түгжрэлийг бууруулах үндэсний хороо”-нд хуваарилж автуус авахаар болсон.

3.      Амарбаясгалан 2022 оны 10 сард автобус компаниудаар Ерөнхий сайд нарыг дагуулан явж баахан магтжээ. Дараа нь автобусныхантай өрөөндөө 4-5 удаа уулзаж хуралдсан байна. Тэнүүн огоогийн гүйцэтгэх захирал Эрдэнэбат нь Говь-Алтайн хүн. Амарбаясгалантай нэг нутаг.

За тэгээд өөр бас бус юмнууд ярьсан:

-Яамдууд ер нь хотод гай л болдог. Эрх мэдэл булаалдана. Би 74 тусгай зөвшөөрөл цуцалж, иргэдэд учирдаг хүнд суртал, хүндрэлийг арилгаж байхад яамдууд ганцыг ч хөдөлгөөгүй.

-Би зүгээр нэг Хотын дарга байсан гэж дурдагдахыг хүсээгүй. Би том зорилготой хотод ирсэн.

-Тендерийн хуулиар хамгийн бага үнэ өгсөн нь ялдаг. Ингээд хамгийн чанаргүй ажил хийгдэж юмнууд амархан эвдрээд байна.

-Евро 2 стандартын автобусыг Евро-5 гэж “зохицуулсан” Жавхлантбаатартай тааралдвал би цохиж унагана. (Ер нь яг Сумъяагийн хамар дор болсон энэ “илбэнд” мань эр их л бухимдсан бололтой байдаг)

-2000 оноос автуусны маапаан эхэлсэн. Бадамжунай хүртэл “мийкрүүд” зохицуулсан байдаг.

-Ер нь олон улстөрчид автуустай, тэрийгээ автуус компаниудад тавьцан байдаг юм байна. Нэг автуусны нэг сарынх нь ашиг 10 сая төгрөг. Дээр нь улсаас жил бүр 200 тэрбумын татаас хувааж авна. 

-Нийтийн тээвэр бол ужгирсан юмны нэг л салаа шдээ. Хот байгуулалт, газрын алба гээд аймар газрууд байгаа.

-Сүхбаатарыг үүний зохион байгуулагч гэж бодохгүй бна. Өөрөө ч хууртсан байх магадлал их. Энэ ажилдаа өөрөө их дургүй ирсэн. Төсөв тавья гэхэд дургүйцэж байсан. Гэсэн ч төсөв тавьсан, анхнаас нь зохион байгуулаад хийгээд байж. Үүнд Амарбаясгаланг би хардаж байна.

-Би Хотын намаа удирдаж орон нутгийн сонгуульд ялсан тул дүрмээрээ Хотын дарга болон алба буурч ажлаа авсан.

-Ногоон автуусны асуудал Засаг огцруулах хэмжээнд очсон тул би өөрөө ажлаа өгсөн.

-Би Уул уурхайн сайд байхдаа Таван толгой орд дээр олон улсад IPO гаргах гэж их зүтгэсэн. Тэгсэн бол бүх санхүү, үйл ажиллагаа нь шилэн болж өнөөдрийн ийм их хулгай гарахгүй байсан.  

-Авилга хорооллын ард цагдаа нар байгаа.

-Нам зөвшөөрвөл би Сонгино Хайрхан дүүрэгтээ нэр дэвшинэ.

 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.