| | USD/MNT 0₮

УГААРЫН ХИЙНД 35 ХҮН ХОРДСНООС 15 НЬ ХҮҮХЭД БАЙНА

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын төлөөллүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар онлайнаар мэдээлэл хийлээ.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн хугацаанд угаарын хийнд 12 хорооны 12 өрхийн 35 хүн хордсон байна. Үүнээс 20 насанд хүрэгчид, 15 нь хүүхэд байсан. Мэдрэгч тавьсан айл мэдрэгчээ салгаж тавьснаас угаартаж эмнэлгийн байгууллагад хандаж байна. Дахин хэлэхэд утаа мэдрэгчээ битгий салгаач ээ. Хавар, намрын салхитай өдрүүдэд угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай болно. Угаарын хийнд хордлоо гэсэн дуудлага ирж байна, яваад очихоор угаарын мэдрэгчээ салгасан байх юм. Айл өрхүүд яндан зуухны аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй байна. 

Мөн түүхий нүүрс нийслэл хотын товчоогоор нэвтрүүлэхгүй байх үзлэг шалгалтыг товчоод дээр хийж байгаа ч энэ төрлийн зөрчил гарсаар байна. Үүний хажуугаар түүхий нүүрс тээвэрлэж байгаа хууль бус үйлдэл гарсаар байнаө. Тухайлбал Гүнтээр 50 кг, Гачууртаар 2.4 тонн түүхийн нүүрс оруулж ирэхийг завдсан бөгөөд жолоочид нь холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна” гэсэн юм.

 

Өнгөрсөн хугацаанд угаарын хийнд 12 хорооны 12 өрхийн 35 хүн хордсон байна. Үүнээс 20 насанд хүрэгчид, 15 нь хүүхэд байсан. Мэдрэгч тавьсан айл мэдрэгчээ салгаж тавьснаас угаартаж эмнэлгийн байгууллагад хандаж байна. Дахин хэлэхэд утаа мэдрэгчээ битгий салгаач ээ. Хавар, намрын салхитай өдрүүдэд угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай болно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.