| | USD/MNT 0₮

МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛСАН ГУРАВ

Сүүлийн хоёр өдөр л Монгол Улс саарал жагсаалтад орлоо, бүх юм сааралтлаа хэмээн шүүмжилж байсан. Мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн арга хэмжээ болох ФАТФ ээлжит хурлаар манай улсыг Саарал жагсаалтад оруулж байгаа талаар мэдээлэл  ирсэн. 
 
---МОНГОЛ УЛС ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ СААРАЛ ЖАГСААЛТ РУУ ШИЛЖЛЭЭ---
 

Тэгвэл энэ тухай Олон улсын эдийн засгийн сэтгүүлчид шинэ мэдээллийг түгээж эхлээд байгаа юм. Санхүүгийн гэмт хэргийн сэтгүүлч Күүс Күвейгийн мэдээллээр Франц улсын нийслэл Парис хотноо болж буй ФАТФ-ын хурлын шийдвэрээр санхүүгийн арга хэмжээний ажлын хэсэг Монгол, Исланд, Зимбабве зэрэг гурван улсыг ХАНГАЛТТАЙ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ харьяалах байгууллагынхаа тоонд буюу СААРАЛ ЖАГСААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЛЭЭ. Харин Тунис, Этиоп, Шри Ланк улсууд мөнгө угаахтай тэмцэх дэглэм буюу эрхзүйн орчноо сайжруулсны дараа саарал жагсаалтаас хасагдсан тухай мэдээллээ. 

 
 
   ---СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОХ ШАЛТГААН ЮУ БАЙВ---
 
Саарал жагсаалтад орсон шалтгаан арилжааны банкуудын активын асуудал байсан гэх. Саяхан ОУВС-аас арилжааны банкнуудын активыг нэмэгдүүлэх чиглэлээр удаа дараа шаардлага хүргүүлсэн. Үүний хүрээнд банкны активыг 700 тэрбумд нэмэгдүүлсэн юм билээ. Манай улс үүний 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадсан боловч 500 тэрбумын эх үүсвэрийг нотолж чадаагүй.  
 
Терроризм, хар тамхитай тэмцэхэд чиглэсэн үндэсний зөвлөл гэж байдаг. Үүнийг УИХ-ын гишүүн Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг. Тэрбээр ФАТФ-ийн удаа дараагийн шаардлага, сануулгыг хангахад чиглэсэн бодит ажил огт хийж чадаагүй. Энэ нь биднийг саарал жагсаалтад орох хэмжээнд хүргэсэн гэдгийг зарим гишүүд хэлсэн. Увсын улстөрчдөд Монголчууд ямар гэм хийсэн юм бэ? САНГИЙН САЙД Ч. ХҮРЭЛБААТАР, ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц. НЯМДОРЖ НАР МӨНГӨ УГААХ ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЭРХЗҮЙН ОРЧНОО САЙЖРУУЛАХААР огт АЖИЛЛАСАНГҮЙ. БАНКУУДЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ЗӨВШӨӨРСӨН  МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАНЫГ ОГЦРУУЛАХ Ч БАГАДНА. 
 
Саарал жагсаалт гэж юу вэ? 
 
Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголт. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлахыг хэлдэг. 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр FATF буюу Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага байгуулагдсан бөгөөд нийт 35 гишүүн орон, 2 бүсийн байгууллага багтдаг. Монгол Улсын хувьд FATF-ийн гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлгийн (APG) гишүүнээр 2004 онд элссэн юм.
 
FATF болон APG-ийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн “хар”, “саарал” жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг.
 
О.Номин
Эдийн засаг

Сэтгэгдэл (46)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.