| | USD/MNT 0₮
Алтайн хүдэр” ХХК-ийн захирал "Баян" гэх хочит Р.Базарааг одоогоос 14 хоногийн өмнө ЭЦА-аас баривчилсан билээ.
Түүнийг сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх асуудалд холбогдуулан шалгаж байгаа бөгөөд шалгалтын үеэр эдийн засгийн томоохон хэрэг үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа талаар эх сурвалж мэдээллэв.
Тодруулбал, Р.Базараа нь ”Тээвэр хөгжлийн банк” худалдан авч түүгээр дамжуулан олон жилийн турш мөнгө угаах болон хууль бусаар санхүүгийн гүйлгээ хийх, татвараас зайлсхийх зэрэг гэмт хэргүүдийг үйлджээ.
Мөн цаашлаад улс төрийн томоохон эрх мэдэл бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх замаар хууль бус олон үйл ажиллагаанд оролцсон аж.
Үүнээс гадна Р.Базараа нь БНХАУ-ын иргэн гэдгийг зарим иргэд цахим орчинд нийтэлж байв. Мэдээллийг нягталж үзэвээс, Баян хочит Р.Базараагийн өвөө нь БНХАУ-ын харьяат Лү Виесон нь Монгол Улсын иргэн Д.Паламсүрэнтэй гэр бүл болж Базараагийн аав Раднаабазар мэндэлж байсан гэх мэдээлэл байна.
Харин Р.Базараа нь бусдад өөрийгөө Монгол хүн гэж итгүүлж, Монгол Улсын нутагт хуулиас гадуур банк санхүүгийн үйл ажиллагаа явуулсаар Дэлхийд тооцогдох хөрөнгөтэй нэгэн болжээ.
Өдгөө түүнийг Монгол улсын нутагт санхүүгийн хууль бус үйлдлүүдээр үлэмж их хөрөнгөжиж, олсон их хэмжээний орлогоороо улс төрийн сонгуулийг санхүүжүүлсэн үйлдлийг нь хуулийн байгууллагаас шалгаж байна.