КОРОНАВИРУСЭЭС БОЛЖ NBA ТОГЛОЛТОО ЦУЦАЛЛАА
Дэлхий
АНУ-ын хэд хэдэн мужид коронавирусын халдвараас болж онц байдал тогтоосон байна. Үүнээс болж тус улсын сагсан бөмбөгийн холбоо буюу NBA улирлаа түр зогсоолоо.
Тодруулбал, Юта Жазз багийн Франц төвийн тоглогч Руди Гобер коронавирус туссан бололтой. Мөн Ерөнхийлөгч Трамп АНУ-Европ бүх нислэгийг 30 хоногийн хугацаагаар зогсоожээ.
Жүжигчин Том Ханкс болон эхнэр Рита Уилсон нар бас халдвар авсанаа зарлалаа. Тэд Австрали улсад кино зураг авалтын ажилтай байсан гэнэ.
- 2020-03-12 10:56:04
0 сэтгэгдэл