| | USD/MNT 0₮

ЗХУТ: Таван богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг хоёр хоног хийнэ

УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, УБЦТС-ын баруун талын авто зам /Таван богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг

2024 оны 05 сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 05 сарын 05-ны өдрийн 08:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд: Хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах,  зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ гэж ЗХУТ мэдээлэв. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.