| | USD/MNT 0₮

Харьсан бөхөөр монголчууд яах вэ дээ

Харьсан бөх, тарсан хамтлаг, салсан загвар өмсөгчийн орогнодог газар Монголын төр биш хэлц үг гарсан. Энэ үг зүгээр ч нэг гараагүй. Учир нь харьж яваа бөхчүүд, урлагийнхан Монголын төрд олноороо орж гавьяа байгуулсан түүх нэг ч үгүй.

Тэгвэл харьж яваа бөхчүүдийг ард түмэн Монгол төрөөс зайлуулах гэж байхад тэднийг залгамжлахаар бөхчүүд УИХ-рүү гэтэж эхэллээ. Тэдний нэг нь Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ.

Мань хүнийг улстөрд хөтөлж оруулж ирсэн хүн нь өнөөх л алдарт Женко Ерөнхийлөгч. Б.Ариун-Эрдэнэ 2020 онд Булган аймгийн харьяат болохын тулд хөгөө чирж байсан түүхтэй. Нийслэл хотод амьдарч байсан, оршин суух хаягтай мань бөх гэнэтхэн л Женко ахаасаа даалгавар авч яаж Булган аймагт шилжин суух харьяаллаа авах гэж толгой нь гашилж явсан.

Учир нь УИХ-ын 2020 оны сонгууль гээд шилжин суурьших бүртгэл хаагдсан байсан учраас мань хүний толгой нь гашилсан хэрэг. Тэгсэн ч танил тал ихтэй А.Булган-Эрдэнэ энэхүү толгой амархан бүтээж Булганы оршин суух хаягтай болж тус аймгийн Засаг дарга гэсэн хүссэн албан тушаалдаа очсон юм. Тэгвэл одоо түүнд аймгийн Засаг дарга гэх албан тушаал хэтэрхий жульдаж УИХ-д ор бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлж.

Учир мэдэх хүмүүс түүнд УИХ-д нэр дэвших хөрөнгө мөнгө байхгүй ч арыг нь даадаг сайн ах Женко нь санхүүжээр болсон гэх бор шувуу ч нисэлдээд эхэлсэн.

Женко Х.Баттулга ичсэн нүүрэндээ Би нэр дэвшихгүй ээ хэмээсэн ч өөрийнхөө толины тусгалуудыг паралментын босго давуулж хүссэнээ хийхийг маш ихээр хичээж буй. Мэдээж би нэр дэвшихгүй ээ гэсэн түүний үгэнд хэн ч итгэхгүй. Тэр зүгээр л С.Зориг агсны хөшөөний өмнө үг хэлэхдээ ард түмэнд таалагдахыг хүссэн гэсэн үг.

Хэрэв үнэн байсан бол өдгөө Баянхонгороос УИХ-д сонгогдсон Д.Ганбат гишүүнийг тойроггүй болгож өөрийгөө үзэн ядуулахгүй л байсан болов уу. Тиймээс л Женко өнгөрсөн хугацаанд улсын өч төчнөөн хөрөнгийг хувьдаа завшиж, хэмжээлшгүй хөрөнгө мөнгө хурааж чадснаараа Монголын төрд Булган аймгаас хоёрын энэ бөхийг АН-аас зүтгүүлж байхав дээ.

Ийм л увайгүй хүмүүс өдгөө Женкогийн дэмжлэгтэйгээр бүхэл бүтэн Булган, Хөвсгөл, эрдэнэтчүүдийг төлөөлж УИХ-д суухаар зүтгэж буй нь Монголын эмгэнэл юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.