| | USD/MNT 0₮

Л.Мөнхбаясгалан АН-д элсэж, говийн бүсээс их хуралд нэр дэвшинэ

УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ өдрүүдэд нэр дэвших санаатай, горилогчдын нэрс эхнээсээ ил тодоор тодорсоор байна. Зарим нэг нь битүүхэн өөрийгөө сойж байгаа бололтой. Тухайлбал, Цензургүй яриа, Цензургүй сурвалжилга нэвтрүүлгээрээ, сүүлийн үед Гэргий контентээрээ олны талархлыг хүлээсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Ардчилсан намд элсэж, говийн бүсээс их хуралд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр говийн бүсэд МАН-ын томчуудтай буюу Сү.Батболд, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг амалж авна гэх мэдээлэл байна. Өөрөө бол ямар нэгэн мэдээлэл тайлбар хийгээгүй байна.

Дашрамд дуулгахад, МАН-ийн нарийн бичгийн дарга О.Батнайрамдал АН-ын дарга Лу.Гантөмөрийг амлахаа мэдэгдсэн. Шилэн Цогоо Сэлэнгэд АН-ын С.Баярцогтыг амлахаа мэдэгдсэн бол сэтгүүлч Н.Өнөрцэцэг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын тойрогт нэр дэвшинэ гэдгээ ч мэдэгдсэн байгаа билээ. Ийнхүү сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсийн сунгаа аль хэдийнэ эхэлсэн байгаа билээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.