| | USD/MNT 0₮

Амралтын хоёр өдөр дараалсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаантай

Өнөөдөр, маргааш хоёр өдөр дараалсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Тодруулбал, өнөөдөр буюу нэ сарын 27-нд 13:00 цагаас Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай. Маргааш буюу энэ сарын 28-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат "Гандангийн бүрхэг" хэмээн алдаршсан, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, "Гүйдэг" хэмээн алдаршсан, Улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох ажээ. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.