| | USD/MNT 0₮

Өмгөөлөгч Г.Батбаяр юуны учир амиа алдав?

Өмгөөлөгч Г.Батбаярын цогцсыг өчигдөр цагдаагийхан олсон байна. Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 20 минутын үед иргэн “Н”-аас өөрийн төрсөн ах Г.Батбаярыг оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан байна.
Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Тэгвэл талийгаач юуны учир амиа алдав гэдэг асуулт гарч ирсэн байна. Өөрийнхөө амийг хорлох хүн биш. Зарим нэг албан бус эх сурвалжийн хэлснээр машиндаа буудуулсан байдалтай олдсон гэх мэдээлэл ч олон нийтийн сүлжээнд гарч эхэллээ.
Тэрээр энэ сарын 21-22-нд шилжих шөнө 02 цагийн үед хүнтэй уулзана гэж хэлээд гэрээсээ гарчээ. Гэхдээ хүнтэй уулзахаар болсноо мөн машиндаа сууж байгаа зэргээ мэссэж зургаар хоёр найздаа хэлсэн байна. Ингээд тэрээр сураггүй болжээ, утас нь дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан гэнэ. Харин цагдаагийнхан түүний унаж явсан машиныг нь Богдхан уулын амралтын газрын зогсоолоос олсон бөгөөд өмгөөлөгч машиндаа амиа алдсан байдалтай олджээ. Талийгаачийн ар гэрийнхэн тэр хавьд хүнтэй уулзсан юм боловуу гэж таамаглаж байгаа юм байна. Ар гэрийнхэн болон найз нөхөд нь энэхүү учир битүүлэг хэргийг амиа хорлосон болгоод өнгөрөөх вий дээ. Олон хэрэг дээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан хүн сэтгэлийн хаттай, наадах цаадах учрыг ойлгох тэнхээтэй хүн, хэзээ ч амиа хорлох хүн биш, эргэлзэж байна гэжээ. Тиймээс цагдаагийн байгууллагыг энэхүү хэргийг үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүссэн учраас Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас хэргийг шуурхай шалгаж эхэлжээ.
Аюултай хүнтэй уулзахаар явж байгаа хүн өөрийгөө аливаа эрсдлээс хамгаалж, 30 минут тутамд хэн нэгэнд хэл хүргэж байх ёстой гэдэг. Талийгаач энэ сарын 20-ны өдөр тэмцэгч Түвдэндорж, Цэгмид хоёртой уулзаж, ирээдүйд хийх ажлынхаа талаар ярилцжээ. Мөн тэд талийгаачийг амиа хорлох ямар ч сэдэл санаагүй байсан гэдгийг нотлон хэлжээ. Түүнтэй хамгийн сүүлд уулзсан ярьсан хүмүүсийг нь дуудаж байцааж мэдүүлэг авах байх. Ямартаа ч олон нийтийн зүгээс энэ учир битүүлэг хэрэг санаатай аллага байх вий дээ, сайн шалгаж, үнэн зөвийг тогтоож өгөхийг хүссэн байна.
Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.