| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ ЦУВРАЛ #10: “ДЭЭЛИЙН ХЭЭ”-НЭЭС ИЛҮҮ ГАРДАГГҮЙ ПҮРЭВ-ОЧИРЫН АНУЖИН

Асу.мн сайт нь сонгогчийн мэдлэгт зориулан ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ нэвтрүүлгийг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл бид энэ удаагийн нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Пүрэв-Очирын Анужинг онцолж байна.

Дээлийн өнгийг хуульчлах санаачилга гаргаж, Мацагтан Монгол хэмээн олонд танигдсан хөтлөгч П.Анужин УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж олны итгэлийг хүлээн сонгогдсон.

Түүний сонгогдсон тойрог бол Улаанбаатар хотын хамгийн олон оршин суугчтай, амьжиргааны түвшингээрээ сүүл мушгидаг дүүрэг. Сонгогчид өрхийн амьжиргааг дээшлүүлж, амьдрах орчныг сайжруулах болон нийгэм, эмэгтэйчүүдийнхээ төлөө дуугарах итгэл хүлээлгэн түүнд төр түшилцүүлэхээр илгээсэн. Гэтэл дээлний өнгө ярьж олны дургүйцлийг хүргээд зогсохгүй цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, амтны тухай хэдэн удаа ярьсан ч дорвитой өөрчлөлт мөн л гаргуулж чадалгүй тэгсхийгээд шоудаад өнгөрснийг бүгд харсан, сонссон.

Мөн тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн түшээдийн сэнтийд суухдаа санаачилсан хуулийн төслөөсөө эргэж буцсан, хэлсэн үгэндээ ороогдсон гээд чамгүй дуулианд холбогдсон. Тухайлбал, тэрбээр нэр бүхий дөрвөн гишүүний хамт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, тус хуулийн төсөлд тусгасан  “Гаднын иргэн байнга оршин суух зөвшөөрөл олгохтой холбоотой заалт”олны хэл аманд өртөж, гишүүдийг багагүй шүүмжилсэн. Энэ хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн гишүүдийн нэг нь П.Анужин гишүүн байв. Харамсалтай нь, тэрбээр энэ хэл амаас өөрийгөө цэвэрлэж гарах гэсэн дээ ч тэр үү, үнэхээр санаачилсан хуулийн төслөө уншаагүй байсан уу, “Би ийм хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй” хэмээн мэлзэж байсан удаатай. Эрхэм гишүүний хуулийн төслийн КАРЬЕР энэ хүрээд өндөрлөв.

Дөрвөн жилийн хугацаанд түүний хийсэн ажилд үнэлэлт, дүгнэлт хийе гэвч ямар тодорхой хууль батлуулж, иргэд олон нийтэд ашигтай шийдвэр гаргасан нь БҮРХЭГ БАЙНА.   

УИХ-ын гишүүн П.Анужинг хувьд улс төрд туршлагагүй хэмээн үзэх нэгэн ч байв. Учир нь, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр мэргэжлээрээ ажилласан жил нь тун цөөн. Түүнийг олон нийт телевизийн нэвтрүүлгүүдээр нь илүүтэй мэдэх юм.

 2021 онд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр Авлигатай тэмцэх газар шалгуулж байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн асуудлаар шалгагдаж байсан удаатай.  Хэсэг хугацаанд энэ асуудал олны анхаарлын төвд байж, гишүүн ч хууль, хяналтын байгууллагын үүд сахиж байгаад тэгсхийгээд намжсан. Харамсалтай нь, үүнээс хойш түүнийг намынхаа барьцаанд орж, үг хэлэх “эрхгүй”, намаа дэмжих кнопны гишүүн болсон гэх бор шувуу жиргэдэг.

Сүүлийн үед манай нийгэмд охид эмэгтэйчүүдтэй холбоотой аймшигт хэргүүд шил дараалан гарч байгаа. Тухайлбал, долоон настай охиныг хүчирхийлж хөнөөсөн, Дорноговь аймагт 13 настай охин алга болж амь насаа алдсан аймшигт хэрэг, мөн түүнчлэн явган хүний замаар зорчиж явсан 16хан настай охин автомашинд дайруулж амь насаа алдсан. Мөн шахмал түлшнээс болж хүүхэд, залуучууд хэдэн зуугаараа амиа алдаж тэнгэрийн оронд дэвшиж байна.  Эдгээр асуудлуудад хамгийн түрүүнд хүүхэд, охидын эрхийг хамгаалахаар дуугарах ёстой хүмүүс нь эмэгтэй гишүүд болон Нийгмийн бодлогын хороо билээ. Гэвч нэг нь ч хөөрхий нялх охины тухай, түүн шиг болохын даваан дээр аврал эрэн айж бэргэж буй мянга мянган хүүхдийг хамгаалах, жигшүүрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ам нээдэггүй.

Сонгууль хаяанд ирсэн энэ үед сонгогчид нь түүнээс амласан амлалт нь биелсэн эсэх талаар ам асууж, дүн тавих цаг дөхсөөр буй. Эцэст нь, МАН-ынхаа сүүдрээс гарч чадахгүй суудлын бөглөөс болсон КНОП-ны гишүүдийг сонгох эсэх дээр сонгогч бид дахин дахин тунгаан бодох нь чухал. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлын асуусан сэтгүүлчийн хажууд хялалзан алхах Анужин гишүүнээс иргэд олон нийт ам асуух цаг нь нэгэнт иржээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.