| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ ЭХ ОРОНДОО ИРЭХЭЭР БОЛЖЭЭ

Улсын онцгой комиссоос covid-19 өвчний тархалт их болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай хуваарийн дагуу татаж авахаар болсон. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авчрах төлөвтэй байгаа юм.  Харин дээрх мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын дөрөв дахь ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр өөрийгөө  "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээн бичжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.