| | USD/MNT 0₮

Бага тэнгэрийн аманд гарсан ослын улмаас 4 том хүн, нэг хүүхэд гэмтжээ

Өчигдөр орой Бага тэнгэрийн аманд Kia Bongo-3, Mercedes Benz G500 загварын машин мөргөлдсөн осол гарч, таван хүн гэмтжээ.

Энэ талаар ОБЕГ-аас "Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны Богдхан уулын Бага тэнгэрийн ам, Дүнжингаравын гудамжны замд ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 16:59 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын Kia Bongo-3 загварын ачааны автомашин, иргэн Б-ийн Mercedes Benz G500 загварын суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины жолооч 39 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн.

Иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан 7-38 насны дөрвөн хүн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэж өгсөн" гэж мэдээлэв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.