| | USD/MNT 0₮

Л.Баттогтох: Дорноговьд амиа алдсан 12 настай охины ар гэрийнхэнд 182.5 сая төгрөгийн сэтгэл санааны хохирлыг олгох ёстой

Дорноговь аймагт онц хэрцгий байдлаар бусдын гарт амиа алдсан 12 настай талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтох мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр, "Хохирогчийн эрх зүйн байдал улам дордоод байна. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.3 заалтанд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Тодруулбал, шүүхээс гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулсан тохиолдолд хохирогчид сэтгэл санааны хохирлыг энэ хуулиар зохицуулж, гаргаж өгдөг болох хэрэгтэй байна. Учир нь бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа этгээд ямар нэгэн ажил хийхгүйгээр тусгаарлагдан хоригддог. Тэгэхээр тэнд байх хугацаандаа ажил хийж, хохирогчдод сэтгэл санааны хохирол өгнө гэсэн ойлголт байдаггүй. Тэгэхээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ асуудлыг шийдэх ёстойн Тусгай сан 21 аймгийн 9 дүүргийн торгуулийн шийтгэлийн 60 хувиас бүрддэг. Энэ санд асар их мөнгөн хуримтлал үүссэн байгаа.

Хуулийн хүрээнд Дорноговь аймагт онц хэрцгий байдлаар бусдын гарт амиа алдсан 13 настай охины ар гэрийнхэнд 182.5 сая төгрөгийн сэтгэл санааны хохиролыг олгох ёстой. Энэ мөнгийг бүх насаараа хоригдох ял сонссон этгээдээс гаргуулж авна гэдэг А4 цаастай үлдэж байна. Гэтэл энэ нь бодит байдал дээр боломжгүй зүйл" гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.