| | USD/MNT 0₮

425 сая еврогийн үнэ бүхий эртний цайзыг худалдаж авахаар МОНГОЛ ХҮН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Эйфелийн цамхгаас 30 миллийн зайд орших 425 сая еврогийн үнэ бүхий эртний цайзыг худалдан авах өрсөлдөөнд дэлхийн баячууд ханцуй шамлан оржээ. Сонирхолтой нь уг өрсөлдөөнд Монгол хүн байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Тодруулбал Зүүн Европоос 1, Азиас 3, Монгол Улсаас 1 худалдан авагч тус цайзыг өөрийн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тус цайзыг дэлхийд алдартай Ротшильдын гэр бүлийн гишүүн, сүүлд Мароккогийн эзэн хаан эзэмшиж байв. Нийт 1000 гаруй га талбайг эзлэн орших энэхүү эртний цайз нь дэлхийн хамгийн үнэтэй харш шилтгээнүүдийн нэг болоод буй. Гурван давхар бүхий тус шилтгээ нь 100 өрөө, 3 цахилгаан шат, 17 унтлагын өрөөтэй гэнэ. Мөн машины зогсоол, 50 морины багтаамж бүхий жүчээ, ажилчдын орон сууц, цэцэрлэгт хүрээлэн гээд 36 төрлийн тохилог барилга байгууламжтай.

 

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.