| | USD/MNT 0₮

"Zavkhan Sainscore" баг Монголын олимпийн шигшээг хожиж, Улаанбаатарын Их дуулгад оролцох эрхээ авлаа

3х3 сагсан бөмбөгийн Улаанбаатарын Их дуулгын эрх олгох "Ulaanbaatar Super Quest" өнгөрсөн амралтын өдрүүдээр "UG" аренад боллоо. Тэмцээнд Монгол, Япон, Солонгос болон Тайванийн шилдэг 12 баг өрсөлдөв. Хоёр өдөр үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний эцэст Монголын "Sansar" болон "Zavkhan Sainscore" багууд финалд үлдсэн. "Sansar" багийн бүрэлдэхүүнд олимпийн эрхийн тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид болох Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар багтсан бол "Zavkhan Sainscore" багт Э.Цэрэнбаатар, М.Батбаяр, Н.Ганбаатар, Б.Энхсайхан нар байв.

"Sansar" баг Тайвань, Японы хүчирхэг багуудыг буулган авч, шигшээд хүрсэн. Харин "Zavkhan Sainscore" баг Улаанбаатар ММС Энержи буюу Стив Сир, Марко Дугосия, Ч.Ихбаяр, Ц.Отгонжаргал нарын хүчирхэг багийг буулган авч шуугиан тарьсан.

Улаанбаатарын Их дуулга зургадугаар сарын 8-9-ний хооронд болох бөгөөд Монголоос "Sansar", "Zavkhan Sainscore" багууд оролцоно. Ийнхүү финалд "Zavkhan Sainscore" баг Монголын олимпийн шигшээг 21-16 гэсэн харьцаатай хожиж, Улаанбаатарын Их дуулгад оролцох эрх, 10 мянган ам.долларын эзэд болжээ. Финалд М.Батбаяр, Б.Энхсайхан нарын алсын зайн шидэлтүүд гайхалтай байсныг онцлох хэрэгтэй. Тэмцээний шилдэг тамирчнаар түрүүлсэн багийн гол хүн М.Батбаяр тодорсон.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.