| | USD/MNT 0₮

Б.Очирваань 14 мянган км замыг дугуйгаар туулж, хайртай багийнхаа тоглолтыг үзжээ

Дугуйгаар аялагч Б.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлсэн билээ. Арваннэгэн сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа хүрчээ.

Тэрбээр хөлбөмбөгийн хорхойтон бас тамирчин бөгөөд өөрийн мөрөөдлийн төлөө эх нутгаасаа гарч Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзахаар хөдөлсөн байдаг. Тэгвэл тэрбээр мөрөөдлөө биелүүлж Лондон хотод болж байгаа ФА цомын хагас шигшээ шатанд учраа таарсан Манчестер Юнайтед болон Ковентри Сити багуудын тоглотыг үзсэн аж. Тус тоглолтод Манчестер Юнайтед баг тун хүнд байдлаас торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө буулган авч, финалд шалгарчээ.

May be an image of 9 people and text

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.