| | USD/MNT 0₮

ДЭМБ-ын зөвлөхүүдийн байрлаж байсан зочид буудалд халдваргүйтгэл хийжээ

ДЭМБ-ын таван зөвлөхийн байрлаж байсан зочид буудалд халдваргүйтгэл хийжээ.

Тодруулбал, "Хаан палас" ХХК-ийн "Кемпински" зочид буудалд тэд байрлаж байсан бөгөөд өнөөдөр таван өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд эцсийн халдваргүйтгэлийг хийсэн байна.

Мөн Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс халдваргүйтгэлийн явцад хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, халдваргүйжүүлэх уусмалаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.

"Хаан палас" ХХК-ийн "Кемпински" зочид буудалд тэд байрлаж байсан бөгөөд өнөөдөр таван өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд эцсийн халдваргүйтгэлийг хийсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.