| | USD/MNT 0₮

Сумын заан Ц.Баярсайханы найз бүсгүйдээ барьсан гэнэтийн бэлэг

Үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэдэг хэрнээ гитар дараад ковер дуунуудыг уянгалаг хоолойгоор дуулдаг Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын заан Ц.Баярсайханы найз бүсгүйдээ барьсан гэнэтийн бэлэг нь олон нийтийн сэтгэлд хүрч, олон хүн тэдэнд аз жаргал ерөөжээ. Тэрбээр хоёр хоногийн өмнө найз бүсгүйнхээ төрсөн өдрөөр нь ажлынхантай нь хуйвалдаж байгаад ажлынх нь гадаа дуу дуулж, цэцгийн баглаа барьжээ. Тэрбээр найз бүсгүйдээ сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Танилцаад үерхээд тодорхой хэмжээний цаг хугацаа өнгөрсөн байна. Цаг хугацаа өнгөрч чи бид хоёр өтөл болсон ч яг л анхны шигээ халамж хайраар дүүрэн байж хамаг амлалтаа биелүүлсээр байх болно. Бүх зүйлийг мэдэрч нэг нэгнийгээ ойлгоно гэдэг сайхан. Удахгүй бас гоё шинэ мэдээ дуулсан. Би маш их баяртай. Насан туршдаа энэ жаахан бүсгүйг хайр халамжаар дутаахгүй явах болно" гэжээ. 

Дашрамд дуулгахад, спорт урлаг хослуулсан адтай залуу Ц.Баярсайхан нь өөрийнхөө "Тэнгэрт ургасан цэцэг" дуугаа гаргаж олны хүртээл болгосон билээ. 

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.