| | USD/MNT 0₮

ОУХМ Б.Баасанхүү Ази тивийн АВАРГА боллоо

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ХонгКонгт эхэлсэн байгаа билээ.  Өчигдөр тэмцээний эхний өдөр Монголын баг амжилт дүүрэн байв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдсан Монголын самбо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү алтан медалын төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Ли Хикёнгтой барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар Азийн аварга боллоо. Ингэснээр Монголын багийн эхний алтан медалыг эх орондоо авчирлаа.

Б.Баасанхүүгийн хувьд Улсын хошой аварга, 2022 онд Парисын Их дуулгаас мөнгөн медаль хүртсэн гээд амжилт арвинтай. Одоо олимпын наадамд амжилт гаргах л дутуу байгаа юм.  Дашрамд дуулгахад Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106 тамирчин өрсөлдөж байна.

Б.Баасанхүү жүдо бөхийн Ази тивийн аварга боллоо

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.