| | USD/MNT 0₮

Поп хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1970 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод Батмөнхийн охин болж мэндэлсэн. Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэй дуучдын нэг. 2005 онд Гавьяат жүжигчин цолоор шагнуулж байсан. Дуулах ур чадвар, мэдрэмж өндөр хэмээн урлагийнхан үнэлдэг. 
Тэрбээр энэ жилийн төрсөн өдрөө угтаж, "Сэтгэлийн хөг" нэртэй тоглолтоороо бут авах нь ээ. Тэрбээр 1994 онд анхны бие даасан "Сэтгэлийн хөг" тоглолтоо байсан бөгөөд ийнхүү 30 жилийн ойг тохиолдуулан ижил нэртэйгээр дахин хийхээр болсон талаараа мэдээлэл хийсэн юм. 
Энэ удаагийн тоглолтоо Улаанбаатар хотын чимэг болсон хуучны барилгуудаа сэргээн засварлах, эртний соёлын өвийг хамгаалах зорилгоор энэ сарын 19 буюу өчигдөр өнөөдөр хоёр өдөр тоглож байгаа юм. 
Мөн түүнчлэн уламжлалт төрсөн өдрийн тоглолтоо жил бүр өвөрмөц хийхийг зорьдог. Энэ удаагийн тоглолтоороо түүхэн дурсгалт барилгаа хадгалж, хамгаалахыг уриалахын зэрэгцээ биет бус соёлын өвөө хамгаалахыг уриалсан юм. 
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.