| | USD/MNT 0₮

ЗАСГИЙН ГАЗАР:БНСУ-ААС 1000 ИРГЭНЭЭ ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН ОНГОЦ ЯВУУЛЖ АВАХУУЛАХААР БОЛЛОО

Засгийн газар ээлжит хуралдаанаар гаргасан зарим шийдвэрээс танилцуулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу 1000 иргэнээ БНСУ-с тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар болжээ.

Тухайн улс орнуудад суугаа манай улсын ЭСЯ-д уг асуудлаар ажиллаж байгаа бөгөөд нислэгийн тоонд мөн өөрчлөлт орох магадлалтай байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай хуваарийн дагуу татаж авна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авна. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авчрах төлөвтэй байна. Иргэд тухайн улсдаа Шинэ коронавирусийн шинжилгээ өгөх тохиолдолд зардлыг нь Засгийн газар хариуцна. Харин нутагтаа ирэх, тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө гаргах юм. Иргэдийг тухайн улс дахь Элчин сайдын яамандаа хандахыг зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу 1000 иргэнээ БНСУ-с тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.