| | USD/MNT 0₮

Энэтхэгт дэлхийн хамгийн том парламентын сонгууль эхэлж байна

Энэтхэгт дэлхийн хамгийн том парламентын сонгууль өнөөдөр /2024.04.19/ эхэлж байна.

Тус улсын Сонгуулийн ерөнхий комиссар Раджив Кумарын мэдээлснээр парламентын сонгууль дөрөвдүгээр сарын сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл болж, саналын тоог зургаадугаар сарын 4 гэхэд тоолж дуусах аж.

Санал хураалт бүх 28 муж, найман холбооны нутаг дэвсгэрт болж, нэг сая гаруй санал хураах хэсгийг нээх юм.

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах хүмүүсийг сонгохдоо ардчилсан зарчмаар, цахим хэлбэрээр саналаа өгнө

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.