| | USD/MNT 0₮

Дубайд үер бууж зам, метро усанд автжээ

Дубайд аадар бороо орж, замууд үерт автсан тухай Khaleej Times сонин мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 15-наас хойш бороо үргэлжлэн орж буй тул хотын ихэнх гудамж талбай өвдгөөр татсан устай болжээ. Хотод 17 нислэг цуцлагдаж, ихэнх нь хойшлогдсон бөгөөд заримыг нь өөр нисэх онгоцны буудал руу шилжүүлсэн байна.Мягмар гарагт АНЭУ-ын Дубай хотод 12 цагийн дотор нэг жилд ордогтой дүйхүйц хэмжээний их бороо орж, үер болжээ.

Улмаар автомашинууд, онгоцны буудал, худалдааны төв зэрэг барилга байгууламжууд усанд автсан байна. Үүний улмаас Дубайн онгоцны буудал хагас цагийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоов.

Метроны Onpassive станц усанд автсан тул тус чиглэлд нэмэлт автобус явуулж эхэллээ. Эмиратын бусад хотод ч нөхцөл байдал сайнгүй байна. Онцгой байдлын улмаас АНЭУ-ын хөлбөмбөгийн холбоо дөрөвдүгээр сарын 16-нд болох байсан бүх тоглолтыг хойшлуулах шийдвэр гаргажээ.

Өчигдөр мөн Оманы хойд Эш-Шаркия мужид үер буун алимын чинээ мөндөр орсны улмаас 13 хүн амь үрэгдсэн тухай мэдээлжээ. Аврагчид усанд живсэн сургуулиас 1200 сурагчийг аварчээ.

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.