| | USD/MNT 0₮

Нийслэлээс гарах зөвшөөрөл хүссэн иргэд НОБГ-ын гадаа бөөгнөрөл үүсгэжээ

Манайд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор энэ сарын 16 хүртэл Нийслэлээс гарах, орох хөл хөдөлгөөнийг түр зогсоосон байгаа. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Нийслэлийн онцгой байдлын газраас зөвшөөрсөн гэх албан бичиг авч, түүнийгээ шалган нэвтрүүлэх товчоод дээр үзүүлж нэвтрэхээр болсон юм.

Үүнээс үүдэж өнөөдөр өглөөнөөс эхэлж НОБГ-ын гадаа иргэд дугаарлаж, эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн байна.  

Яг ямар бичиг баримт үндэслэж, иргэдэд гарах, орох зөвшөөрөл олгож байгаа талаар НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатараас тодруулахад “УОК-ийн шийдвэрийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүсийг товчоодоор гаргаж, оруулах зөвшөөрлийг өгч байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Гэвч иргэд өөрсдөө хот руу ороод ирсэн байгаа. Одоо болохоор хөдөө гэр лүүгээ явах гэсэн юм гэх учраа хэлж байна.

Мөн хөдөөнөөс өвчтэй аав ээжээ авчрах ч юмуу ар гэрийн шалтгааны улмаас явах гэсэн гэх хүсэлт гаргаж, бөөгнөрөл үүсгэж байна.

Харин нийслэлээс гарсан иргэд тухайн байгаа газар нутаг болон аймгийнхаа онцгой байдлаас зөвшөөрөл авч нийслэл рүү орж ирнэ. Гэхдээ тэднээс нотлох баримтыг шаардаж зөвшөөрөл олгож байна. Хүнсний болон ачаа тээвэрлэлт шалган нэвтрүүлэх товчоодоор ямар ч асуудалгүй нэвтрүүлж байгаа юм байна” гэлээ.

Харин оочерлож байгаа иргэдийн хувьд “Би явах ёстой, бид гэртээ харих ёстой. Гэвч зөвшөөрөл өгөхгүй байна” хэмээн дайрч давшилж эмх замбараагүй байдал үүсгээд байгааг албаныхан онцоллоо. Тиймээс цагдаагийн алба хаагчид дэг журмыг сахиулан ажиллаж байна.

Уг нь хөл хорио тогтоосон энэ үед бөөгнөрөл үүсгэхгүй байх ёстой. Тэгэхээр НОБГ-аас энэ зөвшөөрөл хүссэн бичгийг цахимаар өгч, арга хэмжээг яаралтай шийдвэрлэж болдоггүй юмуу хэмээн иргэд бухимдаж байв.

Манайд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор энэ сарын 16 хүртэл Нийслэлээс гарах, орох хөл хөдөлгөөнийг түр зогсоосон байгаа. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Нийслэлийн онцгой байдлын газраас зөвшөөрсөн гэх албан бичиг авч, түүнийгээ шалган нэвтрүүлэх товчоод дээр үзүүлж нэвтрэхээр болсон юм.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.