| | USD/MNT 0₮

33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэн ирэх тавдугаар сард болно

Энэ үзэсгэлэн нь БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагддаг хамгийн том, олон жилийн түүхтэй, өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм. Тэгвэл тус үзэсгэлэн 2024 оны 5 сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах аж.

Ерөнхий зохион байгуулагч:

-БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Танхим

-Харбин хотын Ардын Засгийн газар

-Хармөрөн мужийн Худалдааны Танхим

-Хармөрөн мужийн Худалдааг Дэмжих Хороо

Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: БНХАУ-ын Хармөрөн мужийн Харбин хотын Олон улсын хурал үзэсгэлэнгийн төв

Үзэсгэлэнд нийт 1500 гаруй байгууллага, ААН-үүд оролцдог, 40 гаруй форум, арга хэмжээ зохион байгуулагддаг, нийт 68,000м2 талбайг хамардаг бөгөөд доорх 6-н хэсгээс бүрдэнэ.

Зүүн Хойд Ази, Төв Ази, Зүүн Европ, Бүс ба Зам дагуух улс орнууд болон

     Хонгконг, Макао, Тайванийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэсэг

-БНХАУ-ын хот, муж, бүс нутгийн хамтын ажиллагааны хэсэг

-Хармөрөн мужийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтын ажиллагааны хэсэг

-ОХУ-ын үзэсгэлэнгийн хэсэг

БНХАУ-ОХУ-ын соёлын харилцаа

Гадна талбайд

-Дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж

-Ухаалаг үйлдвэрлэл, үйлчилгээ

Дэлгэрэнгүй: https://www.mongolchamber.mn/event/3217?fbclid=IwAR03NLXIBdjm-qkE3lm2GcIriYdEIumzp-7uFhammNvNBA_KUtbV7UcTQJE

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.