| | USD/MNT 0₮

Өмгөөллийн тухай хуулийг баталлаа

 
 
Өнөөдөр УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, Өмгөөллийн тухай хуулийг 53.5 хувийн саналаар эцэслэн баталлаа. 
 
Уг хууль ирэх оны хоёрдугаар сарын 01-нээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. 
 
УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдааны хуралдаанд Өмгөөллийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, З.Сүхбаатар, хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
 
Дашрамд дуулгахад, УИХ 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байна. Уг хуульд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан тул 2002 оноос хэрэгжиж байсан Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон байдаг.

Өмгөөллийн хууль хэрэгжиж байхад улсын хэмжээнд 2500 орчим өмгөөлөгч ажиллаж байжээ. Харин уг хуулийг хүчингүй болгосноос хойш 5000 болжээ. Үүнээс үүдэн өмгөөлөгчийн бие даасан, хараат бус байдал алдагдаж, мэргэжлийн ёс зүй, хариуцлага суларсан тул 7 бүлэг, 54 зүйлтэй шинэ хуулийг Засгийн газар боловсруулсан.

Уг хуулийн төслийг баталснаар өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг сэргээж, иргэний хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бүрдэнэ гэж үзсэн юм.

Ийнхүү хүчингүй болсон Өмгөөллийн тухай хуулийг дахин баталж, хэрэгжүүлэхээр боллоо. 

 

О.Гал 

 

 

 

Өнөөдөр УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, Өмгөөллийн тухай хуулийг 53.5 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.