| | USD/MNT 0₮

Сидней хотын худалдааны төвд хутгатай этгээд зургаан хүний аминд хүрчээ

Австралийн Сидней хотын "Westfield" худалдааны төвд хутгатай этгээд зургаан хүний аминд хүрсэн ноцтой халдлага орон нутгийн цагаар бямба гарагийн 15:00 цагийн орчимд гарчээ. Австралийн цагдаагийн офицер зургаан хүний аминд хүрсэн этгээдийг зогсоохын тулд буудан хөнөөсөн байна.

Амиа алдсан хүмүүсийн тав нь эмэгтэй, нэг нь эрэгтэй байжээ. Халдлагад өртөж хэд хэдэн хүн гэмтсэний дотор нялх хүүхэд байсан гэж Австралийн цагдаагийн газраас мэдээлэв.

Хүмүүс олноор цуглардаг Bondi уулзварын Westfield цогцолборт 40 настай Джоэл Коши гэгч хүмүүс рүү урт хутга барин дайрсан эр сандарч балмагдсан байв. Тэр халдлага үйлдэхдээ сэтгэцийн өөрчлөлттэй байсан байж болзошгүй гэж орон нутгийн захиргаанаас мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.