| | USD/MNT 0₮

Энэ жилийг аргацаасан шигээ ирэх жилийг дөнгөх үү...

Амгалан ДЦС-д доголдол үүсч, ойролцоох байрууд нь хөлдөх дөхсөн гэх шүүмжийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэлээд Амгалан ДЦС-ын хүчин чадлыг 116 МВт-аар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байсан. Энэ ямар шатандаа байна вэ... хэмээн асуусан.

Хариуд нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Амгалан ДЦС-ыг 4 дүгээр сарын 18-нд ашиглалтад авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Бүтэн сайн өдөр буюу 4 сарын 14-нд газар дээр нь очиж ажиллаад 4 дүгээр сарын 18-нд холбох тооцоололтой байгаа... хэмээн эгээ л өөрөө тог цахилгаан залгадаг хүн шиг ам бардам хэлэв

Эрчим хүчний сайд нь ийм аргацаасан байдалтай юм ярьж байхад Монгол Улсад тэр тусмаа нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай ярихад ч хэцүү байгааг хэд хэдэн албан тушаалтан хэлж л байв.

Дүн өвлийн 11, 12, 1, 2 дугаар саруудад төвийн бүсийн эрчим хүчний өсөлт 11.5-12 хувьтай, хоногт дунджаар 100-160 МВт-ын алдагдалтайгаар 2023 оныг даван туулсан. яг үнэндээ бол тог тасалж байж л энэ өвлийг давсан шүү дээ. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд 2024-2025 оны өвөл өмнөх жилээсээ хэрэглээ дунджаар 250 орчим МВт-аар нэмэгдэх болов уу.  Хэрэв үнээс илүү гарахгүй бол өнгөрсөн өвөл шиг тодорхой хэмжээнд хязгаарлалт хийсэн байдалтайгаар л давах байх даа... гэж ярьж байв.

Үнэндээ түүний эл хариултаас харахад ёстой л арга ядсан байдалтайн зэрэгцээ ажлаа төдийлөн сайн мэддэггүй юм байна гэж ойлгогдсон тул ард иргэдийн зүгээс ч бухимдаж байв.

Товчхондоо бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн БНХАУ-аас 80 МВт/цагийн эрчим хүч, Бөөрөлжүүтийн ЦС-ын 150 МВт-ын нэг блок, 50 МВт-аар өргөтгөж байгаа Дорнодын ЦС-ын хүчин чадал буюу МВт-уудыг нэмчхээд Эдгээр 3 төсөл хэрэгжихээр нийтдээ 250 МВт-ын нэмэлт эх үүсвэртэй болно. Тэгэхээр өвлийг давна... гэж харж хүлээж буй бололтой.

Түүний Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар хэлэлцэх үед ийнхүү ярьсан нь хэр зэрэг мэдлэгтэй сайд вэ гэдгийг нь товч бөгөөд тод томруун харуулж орхисныг олны зүгээс хэлж, шүүмжилж Яаж ч мөргөж залбираад энэ жилийг аргалсан шигнээ ирэх жилийг дөнгөх үү дээ... гэж байна шүү.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.