| | USD/MNT 0₮

Б.Чойжилсүрэн: Энэ өвлийг иргэдийн цахилгааныг тасалж л давлаа

Улсын Их Хурлын чуулганы /2024.04.12/-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт хэтийн төлөвийн талаар" тавьсан асуулгын хариуг сонссон юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлого, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонноор, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хувьд 2030 оны түвшинд 8.34 сая тонноор бууруулах зорилтыг тавьсан. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг зохистой хэмжээнд дэмжин хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна" гэв. Мөн тэрбээр гишүүдийн асуулт хариултын үеэр "Энэ өвлийг иргэдийн цахилгааныг тасдаж байж л давлаа шүү" хэмээн зовлонгоо тоочжээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.