| | USD/MNT 0₮

Д.Мурат их хуралд нэр дэвшинэ гэв үү?

УИХ-ын энэ жилийн сонгуульд Баян-Өлгий аймаг дангаараа нэг тойрог болж орж байгаа билээ. Тиймээс намууд болон бие даагч нар хэнийгээ нэр дэвшүүлэх үү, АН, МАН-аас хэнийг их хуралд зүтгүүлэх үү гэсэн бодлого бодуулж, дотроо өрсөлдөөнтөй байгаа бололтой. Эцсийн байдлаар нэр дэвшигч нар нь тодроогүй ч нэр дэвших сонирхолтой нөхөд байгаа гэнэ шүү. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Мурат байгаа ажээ. Тэрбээр гишүүн байхдаа унждаг улаанаасаа болж нэлээд бангадуулж, улмаар шүүх цагдаагаар хүртэл явсан. Учир нь ёсзүйгүй үйлдэл гаргаж, төрийн албан хаагч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр гурван шатны шүүхээр орсон ч Дээд шүүхээс цагаатгасан байдаг юм. Тэгвэл нэр цэвэр болж нэлээд нам гүм чимээгүй байсан Д.Мурат энэ жилийн сонгуульд давхихаар бэлтгэл ажлаа базаагаад байгаа бололтой. Гэхдээ түүнийг нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдгийг нам мэдэх бизээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.