| | USD/MNT 0₮

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООД ДЭЭР НӨХЦӨЛ БАЙДАЛ ТАЙВАН БАЙНА

Яг одоо Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр тээврийн цагдаагийн албаны цагдаа нар үүрэг гүйцэтгэж байна. 

Ер нь одоогоор шалган нэвтрүүлэх товчоод дээр нөхцөл байдал тайван байна. Иргэд маань хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг дагаж мөрдөж байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт ихээхэн дэм болж байна. Тэд хичээсээр байна. Харин иргэн та бүхэн минь хичээхийг хүсье.

Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуургатай бөгөөд зам халтиргаа гулгаатай байгаа энэ үед иргэдийнхээ энхийн манаанд зогсож буй цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой дүрмээ баримтлахыг уриалж байна. 

Шалган нэвтрүүлэх товчоод дээр нөхцөл байдал тайван байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.