| | USD/MNT 0₮

НИЙТИЙН ТЭЭВЭР 30-35 МИНУТЫН ЗАЙТАЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Өчигдрөөс эхэлж нийтийн тээврийн хэрэгслүүд энэ сарын 16-н хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилгээнд гарахаар болсон. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс эхлэн нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулаад байна. 

Тодруулбал, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулах чиглэлийг өгсөн. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулж, ажлын өдрүүдэд 680 автобус /үүн дотор 382 троллейбус/, амралтын өдрүүдэд 452 автобус энэ сарын 10-16-ны 07.00 цаг хүртэл  тусгай зохицуулалтаар  үйлчилгээнд гарна. Нийтийн тээврийн хэрэгсэл энгийн өдрүүдэд нийт 95 чиглэлд 900-950 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг. Өчигдөр 95 чиглэлд 707 автобус иргэдэд үйлчлэхээр болжээ.

Нийтийн тээвэр 15 минутын зайтай явдаг байсан бол ингэж зохицуулалт хийснээр 30-35 минутын зайтай иргэдэд үйлчлэхээр болоод байгаа юм. 

Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулах чиглэлийг өгсөн. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулж, ажлын өдрүүдэд 680 автобус /үүн дотор 382 троллейбус/, амралтын өдрүүдэд 452 автобус энэ сарын 10-16-ны 07.00 цаг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилгээнд гарна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.