| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛ #8: ТҮМНЭЭ ТУРШИХ СОНИРХОЛТОЙ Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Төр түшилцэх эрх мэдлийг ард түмэн өгдөг. УИХ-ын гишүүдийг түмэн олон сонгож, төр улсын жолоог бариулахаар УИХ-д илгээдэг. Гэвч, ард түмний энэ итгэл, энэ сонголт  үнэгүйдэж байгааг бид олонтоо харж гэрч нь ч болсоор байна.

Тиймээс сонголтоо үнэгүйдүүлэхгүй, сонгогчийн боловсролтой,  хурц мэргэн байгаасай гэх үүднээс АСУ.МН сайт Төрд гологдох улс төрч цувралыг хүргэж байна

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ ЦУВРАЛ #8: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН

МАН-ын хамгийн хөрөнгөлөг сайдуудын нэг бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Тэрбээр УИХ-д төр түлшилцээд 20 шахам жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд улсад хөрөнгө оруулалт, ард түмэнд ашигтай бодлого хэрэгжүүлэхээс илүү өөрийн бизнесийг өргөжүүлж их хотын нэг хэсгийг бетонон ширэнгэ болгоод амжсан хүн. Угтаа түүний тойруулсан бетонон ширэнгүүд өнөөдрийн түгжрэлийн гол төвлөрөлийг бий болгосон.

Тодруулбал, Энхтайваны гүүрээр урагш давахад л түүний тансаг зэрэглэлийн “КН” апартмент угтана. Цаашаа залгаад “Хаан банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ tower” гэх шилэн барилга, хажууханд нь байх “Наадам центр” гэх худалдаа, үйлчилгээний төв, чанх урд нь байх 780 айлын “Цэнгэлдэх” хотхон бүгд Б.Чойжилсүрэнгийнх. Ингээд болоогүй, Энхтайваны гүүрний баруун хойд үзүүрт “Наран тауэр” гэх 132 айлын хотхон бий, Энхтайваны гүүрний баруун урд үзүүрт “Энхтайван” гэх 160 айлын хотхон бий, аль аль нь түүнийх. Цаашилбал, “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш” хороолол, “Академи” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү плас” хотхон, “Хүннү стандарт” хотхон гээд бүгд түүнийх. Товчхондоо, Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчим Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “эзэнт улс” болчихсон.

МӨН ТҮҮНЧЛЭН ЭХНЭРТЭЙГЭЭ ХАМТ АВЛИГАЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЯВСАН ТҮҮХТЭЙ.

Угтаа энэ сайдын гарт ард түмний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, түлш цахилгаанаар тасрахгүй байх зэрэг иргэдийн анхдагч хэрэгцээнүүд багтдаг. Гэвч идэр есийн хүйтнээр ОХУ-аас тогны хязгаарлалт хийнэ тиймээс өнөөдөр ч тог тасалж магадгүй хэмээн олон иргэдийг сандаргаад авсан.

Өнгөрсөн онуудад оны тэргүүн аргалдаг, ард түмнээрээ туршилт хийдэг сайдаар тодорсон Чойжилсүрэнг бид дахин төрд гаргах учиргүй. Учир нь Аргалдаг сайдаас монголчууд айж байна. Тэр үнэндээ "аргална" гэж хэлдэг ч аргалж чаддаггүй, дөн өвлийн хүйтнээр "Би чадахгүй юм байна" гээд хоёр гараа өргөөд зогсчихдог. Хоёр жилийн өмнө тэрбээр сайд болсон даруйдаа “Энэ өвөл хүйтэрэхийг үгүйсгэхгүй. Аргална даа” хэмээж иргэдийг шоконд оруулж байсан бол энэ жил “Коксжих түлшнийхээ туршилтыг айлуудад хийнэ” хэмээн айлгаад байгаа. Тэр дундаа түлшний туршилтаа Яармагт хийе, Дарханд хийе. Болохгүй бол Багануурт хийе гэсэн. Энэ нь тухайн дүүргийн иргэдийг "Та нар бол туршилтын туулайнууд шүү" хэмээн дорд үзэж, дээрэлхэж байгаатай ялгаагүй.

Үе үе ИРГЭДИЙГ ДАХИН ТУРШИЛТЫН ТҮЛШЭЭР ӨВӨЛЖҮҮЛЭХ САНАА ӨВӨРЛӨЖ БУЙ А Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД ТА САЙЖРУУЛСАН НЭРТЭЙ ХОРТОЙ ТҮЛШИНД ХЭЧНЭЭН ХҮН ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ХАМТ АМИА АЛДСАН БОЛОХЫГ МЭДЭЭГҮЙ ГЭЖ ҮҮ. МЭДСЭН Ч ДАХИН ХЭД НЬ ХОРДОЖ, ХЭД НЬ ТАЛИЙГААЧ БОЛОХЫГ ХАРЖ, ИРГЭДИЙН АМИАР ТУРШИЛТ ХИЙЖ ЧАДНА ГЭЖ ҮҮ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.