| | USD/MNT 0₮

3.3 тэрбумын хөрөнгөтэй, 560 гаруй сая төгрөгийн хадгаламжтай Б.Дэлгэрсайханд амьдрал хүнд хэцүү байна гэв

Эдийн засгийн нөхцөл байдал иргэд төдийгүй, УИХ-ын гишүүдийн амьдралд ч хүнд тусаж байгаа бололтой. Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан бол хөрөнгө мөнгөөрөө бусад гишүүдээсээ дээгүүр толгой цохидог нэгэн. Гэтэл тэрбээр амьдрал хэцүү байна, юм үнэтэй байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт мэдрэгдэж байна. Мах үнэтэй байн гэж ярилцлага өгчээ. Угтаа бол Б.Дэлгэрсайхан гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад өөрийнх нь орлого гурван тэрбум 370 сая төгрөг байна. Гэр бүлийнх нь орлого 7,4 сая  нийт 4,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой ажээ. Өөрийнхөө хадгаламжинд 560 гаруй сая төгрөгтэй байна.

Харин тээврийн хэрэгслийн тухайд нийт 850 сая төгрөгийн үнэ бүхий Mercedes Benz, G 500, Lexus 570 маркийн автомашинтай. Ийм хөрөнгө мөнгөтэй хүнд үнийн өсөлт юмны үнэ дарамт болж байгаа бол энгийн иргэд борог амьдралтай залуус нь яаж амьдарч байгаа билээ гэж бодогдож байна шүү. 

Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.