| | USD/MNT 0₮

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Энх-Одыг чөлөөлжээ

Цагдаагийн нийт алба хаагчдын нэр хүндийг унагасан жигшүүрт хэрэг буюу насанд хүрээгүй охиныг хүчиндсэн эсвэл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэх асуудал олны дургүйцлийг хүргээд байна. 

Энэ хэргийг шийдвэрлэхээр өчигдөр ЦЕГ-ын дарга, хурандаа Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг очиж ажилласан. Энэ үеэр хэрэгт холбогдсон дөрвөн алба хаагчийн нэгийг нь саатуулсан байна. Мөн тэдгээр алба хаагчдийг албанаас түтгэлзүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Энх-Одыг чөлөөлж, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар өөрчлөн томилжээ. Түүнчлэн тус цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчдыг үүрэгт ажилдаа хайнга хандсан, алба хаагчдийнхаа сургалт хүмүүжилд анхаараагүй, гэмт хэргийг нуун далдалсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удирдах албан тушаалтнуудыг өөрчлөн томилжээ.

 

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.