| | USD/MNT 0₮

СУРВАЛЖИЛГА: Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд хуурамч архийг шинжилдэг тоног төхөөрөмж байгаа, байхгүй гэж зөрүүтэй мэдээлэл өгч байна

Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд хуурамч архийг шинжилдэг тоног төхөөрөмж байхгүй, байгаа гэж зөрүүтэй мэдээлэл өгч байгаа нь анхаарал татаж байна. Тэрбээр “Бид хүнсний аюулгүй байдлын шинжилгээ одоо л манайд орж ирж байгаа. Урд нь Мэргэжлийн хяналтын ажил байсан. Одоо бид нар салбар лабораториудаа шинжилгээ хийдэг болгох гээд тавьж байгаа” гэж /2024.04.01/-ний өдөр бидэнд мэдээлсэн.

Харин энэ талаар түүнээс дахин тодруулга мэдээлэл авахад “Би тэгж хэлээгүй. Манайд архи шинжилгээний тоног төхөөрөмж байгаа” гэв.

Мөн Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд гаалийн байгууллагын "хуурамч" гэж хурааж авсан архи шинжилгээгээр "шаардлага хангасан" архи болох нь тогтоогдсон гэсэн мэдээлэл  өчигдөр /2024.04.03/ хэвлэлд ярилцлага өгсөн юм.

Мөн Цагаан сарын үеэр иргэдээс хурааж авсан 7000 литр архийг устгалд оруулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Гэвч гаалийн ерөнхий газрын өгч буй мэдээллээр эдгээр архинуудыг шинжилгээнд хамруулахад ШААРДЛАГА ХАНГАСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ӨГӨВ. Тэгвэл гаалийн ерөнхий газар худалдаа эрхлэгчид болон иргэдийг эд хөрөнгөөр нь хохироож байна уу? гэх асуудал үүсэж байна.

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.