| | USD/MNT 0₮

Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд “Хуурамч архинд шинжилгээ хийж байна” гэж худал МЭДЭЭЛЭЛ өгч байв

Өнгөрсөн цагаан сарын баярын үеэр 5500 шил хуурамч архийг илрүүлэн хураан авсан гэж Цагдаагийн байгууллага мэдээлсэн. Мөн Цагдаагийн байгууллага хуурамч архийг илрүүлэн хураан авах ажиллагааг тогтмол хийж байгаа ч энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй байна. Үүнээс шалтгаалж Монгол Улсын гаалиар яагаад хуурамч архийг нэвтрүүлээд байна мөн Гаалийн төв лабораторийн газарт архи шинжилдэг тоног төхөөрөмж байгаа юу гэдэг асуулт тавигдана. Энэ талаар Гаалийн төв лабораторийн газрын дарга С.Цэрэнчимэд даргаас торгуулах гэсэн боловч ихэд татгалзсан юм.

Бид түүнтэй ярилцахаар утас руу нь залгахад “Хэвлэлийн алба зөвшөөрөөгүй тул ярилцах боломжгүй” гэсэн. Хэвлэлийн албын утас руу залгахад дуудлагад хариу өгөөгүй ба түүний туслах руу холбогдоход “цайны цагаар ямар их залгадаг юм” гэж уцаарлан хэлсэн. Иймд бид зөвшөөрөл авах боломжгүй байсан тул өрөө рүү нь явж ороход яриа өгөхгүй гэж бүдүүлгээр уцаарласан. Гэсэн ч дагаж яван, хэрэгтэй чухал ганц өгүүлбэрийг олж авсан юм.

Тэр нь:

-Ер нь архи шинжилдэг тоног төхөөрөмж танайд байгаа юм уу?

-Манайд байгаа.

-Тэрийг нь харж болох уу?

-Дараа нь тусгайлан бичлэг хийлгэж танайд үзүүлье, болох уу?

-Гол нь 2022 онд танай байгууллага Улсын төсвөөс 19.9 тэрбум төгрөг тоног төхөөрөмж шинэчлэх зорилготой авсан байна лээ шүү дээ?

-Тэрийг бүх байгууллага үзээд хараад хүлээгээд авсан. Бид нар ганцхан Гаалийн төв лабораторид аваагүй. Өнөөдөр бид энэ дотор бүтэн салбар лабораторийн төв лабораторитой хамтарсан тоног төхөөрөмжийг авсан байгаа. Тоног төхөөрөмжийг бүх байгууллага шалгаад аваад үйл ажиллагаагаа хийгээд сууж байна. Бид бүх шинжилгээгээ хийгээд олон улсын итгэмжлэх аваад Хятадын итгэмжлэх авчхаад сууж байгаа. Тэр тоног төхөөрөмж авсны үр дүнд.

-Тэгээд яагаад хуурамч архи хилээр нэвтрээд байгаа юм?

-Бид хүнсний аюулгүй байдлын шинжилгээ одоо л манайд орж ирж байгаа. Урд нь Мэргэжлийн хяналтын ажил байсан. Одоо бид нар салбар лабораториудаа шинжилгээ хийдэг болгох гээд тавьж байгаа. "Замын үүд" лаборатори дөнгөж сая ашиглалтад орлоо шүү дээ.

-Хоёр жилийн хугацаанд энэ төрлийн тоног төхөөрөмжийг аваагүй байна гэсэн үг үү?

-Тийм. Манайд бол энэ төрлийн тоног төхөөрөмж ирээгүй.

Энэ богино ярианаас харахад тэрбээр “хуурамч архийг шинжилж байна” гэж ард түмэнд ичихгүй худал хэлдэг байжээ. Угтаа 2022 онд Улсын төсвөөс тоног төхөөрөмж шинэчлэх зорилгоор 19.9 тэрбум төгрөг олгосон. Гэтэл одоог хүртэл буюу хоёр жилийн хугацаанд архины найрлагад шинжилгээ хийдэггүй бүхэл бүтэн тусгаар улс байна гэдэг харамсалтай. Төсвийн мөнгийг яг юунд зориулсан нь тодорхойгүй байна.

Сэтгүүлч: А.Булганчимэг

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.