| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэг шүүхэд ирээгүй байна

 
 
Оюутолгойн гэрээний асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж эхлээд дөрвөн жил болжээ.
 
Энэ хугацаанд эдийн засаг, авлига, албан тушаалын гэх тодотголтой эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэнгүй. Хавтаст хэрэг хаана байгаа нь ч бүрхэг. Хамгийн сүүлд АТГ-аас прокурор руу хэргийг шилжүүлсэн гэдэг. Харин наадмын наадмын НПГ-аас хэргийг харьяаллын дагуу анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл гарснаас хойш таг чиг болов.
 
С.Баяр нарт холбогдох хэрэг шүүхэд ирсэн эсэхийг шүүхийн эх сурвалжаас тодруулахад "Манайд ирээгүй. Хэрэг нь прокурорт хянагдаж байгаа байх" гэсэн мэдээллээс өөр зүйл хэлсэнгүй. 
 
Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгасан байдаг.
 
Улсад онц ноцтой хохирол учруулж, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх энэхүү хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэхийг цаг хугацаа харуулна. Магадгүй прокурорын шатанд хянагдаж байгаа гэх нэрийн дор олон нийтэд мартагнуулж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг үгүйсгэхгүй юм. Ер нь албан тушаалтнуудад холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхгүй, ял зэм хүртэхгүй прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож хавтаст хэргийг хаадаг тохиолдол бий шүү. 
 
О.Гал 

 

Оюутолгойн гэрээний асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж эхлээд дөрвөн жил болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.