| | USD/MNT 0₮

Т.Бадамжунайтай хамт “Эрдэнэт” үйлдвэрээс завшсан ЖЕНКОГИЙН “ЁНДОО”

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нүүрсний хэрэгт холбоотой болохыг АТГ-аас зарлаж сонсголын хоёрдугаар шатны сүүлийн өдөр түүнийг гэрчээр дуудсан байдаг. Гэвч нүүрсний сонсголд тэрбээр оролцоогүй юм.

Холбогдсон хэргүүдээсээ хөнгөхөн мултраад гардаг түүний хулгай дуусашгүй.

Тухайлбал,   АТГ-аас нүүрсний хулгайн гол сэжигтнээр зарласан Х.Баттулгыг авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Бадамжунайтай хамт “Эрдэнэт” үйлдвэрээс “ёндоо” хуваадаг байсныг Х.Нямбаатар хуулийн сайд байхдаа өөрийн амаараа мэдээлсэн.

Тодруулбал, шувуу ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг  Монголд авчрах үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Т.Бадамжунай өөрөө ирсэн” гэж тодтгоод “Түүнийг ирсэнд хамгийн их айж, балмагдаж байгаа хүн нь Х.Баттулга” хэмээн шулуухан хэлж байв.

“Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг” хэмээн, ямар хэргээр шалгаж байгааг ч нуулгүй хэлсэн юм.   

Гэвч Женко Баттулгыг  хууль шүүхийнхэн баривчлах нь бүү хэл байцаасан тохиолдол бараг үгүй.  Байх ч үгүй биз.

Х.Нямбаатар Х.Баттулгыг гүтгэсэн бол ялаа үүрэх нь зүйн хэрэг. Х.Баттулга хэрэг хийсэн нь үнэн юм бол түүнийг ял завшуулж үл болно. Л.Оюун-Эрдэнэ анд нөхдийнхөө хулгайтай жинхнээсээ тэмцмээр байгаа бол “хуурай ах”-ынхаа хулгайг хамгаалах ёсгүй.

Угтаа монголд хууль шүүх үйлчилдэг байсан бол, хууль шүүх нь өргөсөн тангарагтаа үнэнч ханддагсан бол Х.Баттулга өдийд авлига, хулгайн хэргүүдээрээ АТГ-ын үүдийг манаад сууж байх учиртай.

 

 

 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.