| | USD/MNT 0₮

Эрүүгийн гэмт хэрэгтэн Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч шүүх хурал дахин хойшилсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 02-ны өдөр болох юм. Нийслэлийн Прокурорын газраас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2, 2.10 дахь хэсэг, 20.3-1, 20.3-2, 11.1-2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.