| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар: Хүрз жоотуу, шүүр бариад бүх хүн ажлаасаа, гэрээсээ гараад бүгд угаая

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар хаврын их цэвэрлэгээг энэ сард эхлүүлэх үүрэг өгчээ.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах, гадна фасадаа угаах ажлуудыг зохион байгуулахаар болж байна.

Хотын дарга Х.Нямбаатар "Хот гэдэг бол хамтын амьдрал. Хаялга усыг шийдээгүй 1,000 километр зам барьчихсан. Өндөр уулнаас бууж ирдэг хур бороо, цасны усыг зайлуулдаг нэг ч систем байхгүй. Байгалийнх нь уналтаар энэ хэдэн голын сав руу очвол очно, очихгүй бол дунд нь тогтчихдог. Үүнийгээ дагаад хот нэлэнхийдээ шавар шавхай. Энэ зам дээр чинь аятайхан гуталтай хүн алхахын эцэсгүй болчихсон. Бүх юмныхаа эцсийн туйл дээр оччихоод байна.

Ядаж бидэнд байгаа боломжоо хүрз жоотуу, шүүр бариад хотоо тухай бүрд нь цэвэр цэмцгэр болгодог баймаар байна. Бүх хүн ажлаасаа, гэрээсээ гараад бүгд угаая.

Ирэх долоо хоногийн болон түүний дараагийн хагас, бүтэн сайныг нийтийн цэвэрлэгээний өдөр болгоё" гэв.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.