| | USD/MNT 0₮

Ж.Батсуурь: МАН сүүлийн найман жилийн турш амьдралыг улам доройтуулж, авлига улам газар авлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. УИХ-ын гишүүн Н.Ганибал дараах мэдээллийг өглөө:

-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа тул байнгын хорооны, чуулганы хуралдааны ирц их бага байна. Метрог ямар мөнгөөр барих талаар та бүхэн мэдэж байна уу?  Нийслэлийн өөрийн хөрөнгөөр метро барих боломжгүй. “Эрдэнэс баян богд”  компанийн хайгуулыг нийслэлийн  төсвөөр хийх болсон. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн удирдлагууд нууцад хамруулсан тул хаалттай болсон. Иймд бид УИХ-ын гишүүний хувиар энэ талаар асуулга тавина.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Цагаан сараас хойш Монгол төр эзгүйрсэн. Ажлаа хийж байгаа хүн алга. Өвөлжилт хүндэрсэн тул малчдын зээлийг тэглэх, зээл төлөлтийг хойшлуулах, даатгал хамруулах хуулийн төсөл өргөн барих гэтэл УИХ-ын дарга сүүлийн нэг сарын турш алга. Олон малчин өрх амьжиргаанаасаа саллаа. Банкны захирлуудыг дуудаж, зээл төлөлтийг хойшлуулж байна гэж мэдээлсэн. Гэтэл бодит байдал яг хэвээрээ буюу банкууд малчдаас зээлээ төлөхийг шаардсан хэвээр байна. МАН сүүлийн найман жилийн турш амьдралыг улам доройтуулж, авлига улам газар авлаа. Байнгын хороо, чуулганаа хуралдуулахыг хүсэж байна.      

Цар тахлын жилүүдэд нийт 20 их наяд төгрөг үрсэн. Гэтэл энэ мөнгө иргэдэд хүрээгүй.  Орой бүр телевизээр бүх зүйл болж, бүтэж байна гээд л мэдээлээд байх юм. Аль 20 жилий өмнөх хүн амины хэрэг, өөр хүмүүсээс болж л өнөөгийн нийгэм ийм дүр төрхтэй болсон гэж ярьсаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын талаар илүүтэй мэдээлж, бодит байдлыг бага мэдээлж байгааг хөдөө очиход  иргэд хэлж байна. Цасанд боогдсон айлуудад очиж сурвалжилсан сэтгүүлч их ховор байна гэв.   

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сүүлийн найман жилд амьдрал дээшилсэнгүй, үүнийг Эрээн рүү гарч буй иргэдээс харж болно. Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Сүүлийн найман жилийн турш өдөр бүр инээдмийн баяр байв. Эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 60-70 хувийн биелэлттэй гэв. Уг нь УИХ-д дийлэнх олонх болж, бүтэн найман жилийн турш төр барьсан тул үүнээс өндөр хувиар биелүүлэх боломж байв.

Томоохон үйлдвэр ашиглалтад оруулаагүй тул 300 мянган хүн гадаадад амьдарч байна.

6 сая мал хоргодов. Энэ тоо цаашид 20 саяд хүрч болзошгүй байна. Удахгүй ноолуураа самнана. Ноолуурын үнэ ямар ч үед 100 орчим ам.доллар байдаг. Малчид ноолуурын үнийг өсгөх хүсэлтээ тавьсаар байна. Гэвч эрх баригчид дорвитой ажил хийсэнгүй. Гурилын үнэ өндөр байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэлгүй хойшлууллаа гэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.